Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг давтвал Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцогддог
Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг Тээврийн Цагдаагийн Алба наас анхаарууллаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь зөрчил үү, гэмт хэрэг үү? Тээврийн хэрэгслийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодвол эхний удаа Зөрчлийн тухай хуульд зааснаар 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулж, нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасдаг байсан. Дараагийн удаа энэ төрлийн зөрчлийг дахин гаргавал Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцогддог болсон байна. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж, тухайн зөрчлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
