Depository of News

Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр ИХ ЦАС АЮУЛТАЙ үзэгдлийн хэмжээнд хүрнэ

ikon.mn · world

Өнөөдөр буюу 11-р сарын 12-ны өдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд хэсгээр их цас аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Иймд тус чиглэлд зорчихдоо цаг агаар, замын нөхцөл байдлыг урьдчилан шалгах, автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас, онцын шаардлагагүй бол зорчихгүй байх, малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэхийг анхааруулав. ЦУОШГ Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын өмнөд, Завханы баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Завхан, Заг-Байдраг голын эхээр -2...-7 градус хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна. Улаанбаатарт өнөөдөр үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө +6...+8 градус дулаан байна.

Read full article →