ҮЙЛ ЯВДАЛ: “Шударга ёс, хууль дээдлэх зарчим хуульчдын шалгалтаас эхлэх ёстой” сэдвээр мэдээлнэ
Төрийн ордонд 10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Төрийн ордонд 11:00 цагт 4/11 хэвлэлийн хурлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир, Ардчилсан намын ОНХБ хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар мэдээлэл хийнэ. “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт “Шударга ёс, хууль дээдлэх зарчим хуульчдын шалгалтаас эхлэх ёстой. 2026 оны хуульчийн шалгалтыг бодлогын шалгалтад тэнцээгүй шалгуулагчдаас дахин зохион байгуулахыг шаардаж байна” сэдвээр мэдээлэл хийнэ. АШҮУИС-ийн Оюутны соёлын төвд 13:00 цагт Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн болон Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 70 жилийн ойн баярын хурал болно. Чингис хаан Үндэсний музейд Монгол-Оросын судалгааны байгууллагуудын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.
