Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая
“Эцэг эхийн хуралд суухад анги танхимын тохижилт хүүхдэд зориулагдаагүй юм шиг санагдсан. Модон сандалтай, ширээний хоёр талд цүнхээ өлгөхөөр газар шүргэж байна. Хүүхдэд илүү тохилог, биеийн онцлогт нь тохирсон ширээ, сандал хэрэгтэй. Энэ жил нэгдүгээр ангид орсон ач маань биеэр том учраас ширээндээ багтахгүй харагдсан” хэмээн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Цэрэнлхам ярив
