Depository of News

“ХААН Банкны ой” хөтөлбөрийн хүрээнд 4 сая гаруй мод тарьж, 1,490 га талбайг ойжуулаад байна

ikon.mn · economy

Үндэсний хэмжээний хамгийн том банк санхүүгийн байгууллагын хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд 2007 оноос “ХААН Банкны ой” хөтөлбөрийг санаачлан Монгол орны өнцөг булан бүрд мод тарих ажлыг тууштай хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ хүрээнд сүүлийн жилүүдэд ой мод үржүүлэг, ойжуулалтын чиглэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ойн нөхөн сэргээлт, доройтсон ойд массын ойжуулалтыг хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд: Улаанбаатар хотын Сэлбэ голын эх, Их баяны 40 га Төв аймаг – 400 га Хэнтий аймаг – 200 га Өвөрхангай аймаг – 220 га Сэлэнгэ аймаг – 30 га газрыг тус тус ойжуулаад байгаа юм. Энэ жилийн хувьд Дархан-Уул аймгийн Хонгор сум 200 га, Увс аймаг Түргэн сум 80 га, Өндөрхангай сум 120 га-д мод тарихаар аймгийн удирдлагууд, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай гэрээнд гарын үсэг зурсан бол өнөөдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд 200 га мод тарихаар Дорнод аймгийн удирдлага, ойн газрын албаны хүмүүстэй санамж бичиг үзэглэлээ. Доройтсон ой гэдэг нь байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр ойн бүтэц, эрүүл байдал, нөхөн сэргэх чадвар болон экологийн ач холбогдол нь буурсан ойг хэлдэг. ХААН Банк “ХААН Банкны ой” хөтөлбөрийн хүрээнд ойжуулах төслийг орон даяар тууштай үргэлжлүүлж ийнхүү энэ жил 3 аймагт 600 га талбайд мод тарьснаар нийт тарьсан модны тоо 4.0 саяыг давж, ойжуулалт хийсэн талбай 1490 га-д хүрэхээр байна. Ойжуулалтын ажилд ХААН Банк мод үржүүлэг, ойжуулалтын чиглэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүд зөвхөн мод тариад зогсохгүй 3 жилийн хугацаанд тарьсан моддынхоо арчилгаа, тордолтыг хариуцах юм. Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк

Read full article →