Depository of News

Содон хорооллын баруун талд нийслэлийн төсвийн ₮25 тэрбумаар сургууль барих газрыг чөлөөлжээ

ikon.mn · world

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Содон хорооллын баруун талд ерөнхий боловсролын сургуулийн барилгыг барихаар болжээ. Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албанаас мэдээлснээр Содон хорооллын баруун талд уг сургуулийг барих газар буюу Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжинд 960 хүүхдийн суудалтай сургуулийн нөлөөлөлд өртсөн 28 нэгж талбарын 16,552 м.кв газрыг бүрэн чөлөөлж, Нийслэлийн Боловсролын Газарт хүлээлгэж өгчээ. Сургуулийн барилгыг 2026-2028 онд, хоёр жилийн хугацаанд барьж дуусгах бөгөөд төсөвт өртөг нь ₮25 тэрбум байна. Үүнээс энэ онд ₮5 тэрбумыг зарцуулахаар төсвийг баталжээ.

Read full article →