“Бриллиант апартмент-1” төслийн захиалагчид: 60 гаруй айл таван тэрбум төгрөгөөр хохирсон
“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн захиалагчид өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, олон жил байрандаа орж чадахгүй, санхүүгийн болон сэтгэл санааны хохирол амсаж буйгаа мэдэгдлээ. Тэд төслийн хэрэгжилтэд Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ), Хууль зүйн үндэсний хүрээлэн ямар үүрэг, оролцоотой байсныг тодруулж, холбогдох байгууллагуудаас тайлбар шаардав.
