Depository of News

Ч.Хувьзаяа: Гэрлэн дохио дээр дөрвөн минутаас илүү хүлээлт үүсэхгүй

ikon.mn · world

Улаанбаатар хотод ажил тарах үеэр авто замын гэрлэн дохио дээр иргэдийг 10 гаруй минут хүлээлгэдэг тухай гомдол их ирдэг байна. Өвлийн улиралд ингэж удаан зогсоомооргүй байгааг НИТХ-ын хуралдааны үеэр хөндөв. Гэрлэн дохионы тохируулгын талаар “Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа "Явган хүний гарц болон бусад уулзвар, замын хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор гэрлэн дохионы зохицуулалтаас шалтгаалж хүлээлтийн хугацаа үүсдэг. Тээврийн Цагдаагийн Алба, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Замын Хөдөлгөөний Удирдлагын төв хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд гэрлэн дохиог 240 секундээс дээш нэг циклийн хугацаагүйгээр тохируулсан байдаг. Ингэхээр гэрлэн дохио дээр 4 минутаас илүү хүлээлт үүсэхгүй" гэв. Нийслэл хотод 176 гэрлэн дохио ажилладаг бөгөөд засвар үйлчилгээг Замын Хөдөлгөөний Удирдлагын төв хариуцдаг байна. 2025-2026 онд авто замын хөдөлгөөн зохицуулах гэрэл дохионы засвар арчлалт болон гэрлэн дохио шинээр суурилахад нийслэлийн төсвөөс ₮1.3 тэрбумыг зарцуулахаар баталжээ.

Read full article →