Depository of News

Г.Тэмүүлэн: Гэрч, хохирогчийн гэр бүл болон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгч, шүүгч, мөрдөгч, прокурорыг хамгаалдаг болно

ikon.mn · world

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Иргэний эрхийг хамгаалах зорилготой тус хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн "2013 онд батлагдсан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд илүү шинэчлэл хийж, иргэний эрхийг баталгаажуулах, хамгаалах зайлшгүй шаардлагатай байна. 2014 онд Тахарын алба нэр байгуулагдан ажиллаж байгаад 2016 онд хуулийн нэмэлт өөрчлөлтөөр татан буугдсан. Шинэчилсэн найруулгын хүрээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр институтийн тогтолцоог бий болгох хэрэгцээ шаардлага байна. Одоогийн хуулиар гэрч, хохирогч, хүний эрхийг хамгаалагч, мэдээлэгч нарын зургаан нэр төрлийн хүнийг хамгаалахаар хуульчлагдсан байдаг. Үүн дээр есөн субъектийг нэмж оруулна. Тухайлбал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, шинжээч, мэргэжилтэн, шүүгч, мөрдөгч, прокурорыг Гэрч, хохирогчийн хамгаалах тухай хуулийн хамгаалалтад авна. Мөн гэрч, хохирогч болоод тэдгээрт хамааралтай гэр бүлийн этгээдийг хамгаалалтад авах хуулийн зохицуулалтыг оруулсан. Хүчирхийллийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс сэргийлэх үүднээс ямар нэгэн байдлаар төсөв мөнгө харамлах шаардлагагүй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэмт хэргийн гаралт өссөнтэй холбоотой гэмт хэргээс хохирсон иргэдийн тоо нэмэгдсэн. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиар бие даасан Аюулгүй байдлын албыг байгуулна. Тухайн хүнийг аюулгүй байдал, сэтгэл зүйн зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлнэ. Биечилсэн хамгаалалтуудтай байна. Шүүгч нарт хөндлөнгөөс нөлөөлөхийг хамгаалсан эрх зүйн зохицуулалтыг хийнэ" хэмээн мэдээлэл өглөө.

Read full article →