Depository of News

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Болорчулууныг томилжээ

ikon.mn · world

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн өөр ажилд шилжихтэй холбогдуулан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ. Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулууныг томилсон байна. Т.Жамбалцэрэн нь: 2016 оноос ХХААХҮЯ-ны Халхгол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захирал, 2018-2019 онд ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2019-2020 онд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2020 оноос Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Харин Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод буй Ц.Болорчулуун нь: 2008 онд Тариалан эрхлэлтийн сангийн дэд захирал, 2010 оноос ХХААХҮЯ-ны Халхгол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захирал, 2011 оноос ХХААХҮЯ-ны харьяа Мал хамгаалах сангийн дэд захирал, 2015 оноос яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2020 оноос Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар тус тус ажиллажээ.

Read full article →