Depository of News

Энэ сарын 11, 12-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна

ikon.mn · world

Энэ сарын 11, 12-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 2026 оны 11-р сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Хур тунадас: 11-12-нд шилжих шөнө Баян-Өлгийн зарим сумд, 12-ны өдөр Баян-Өлгий, Завханы ихэнх, Ховдын хойд, Увсын зарим сумдын нутгаар, 13-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Завхан, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Архангайн хойд, Булганы зарим, Төв, Сэлэнгийн баруун сумдын нутгаар 0.1-5.0 мм, 14-нд Говь-Алтай, Баянхонгорын хойд, Завхан, Төв аймгийн өмнөд, Архангай, Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар, 15-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтайн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи: 12-нд Алтайн уулсаар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: 13-нд нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч, Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -21...-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5 ...-10 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

Read full article →