Энэ сарын 20-ны өдөр дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
Энэ өвөл агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг нэвтрүүлэхээр болоод буй. Албаны эх сурвалжийн мэдээлснээр энэ хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн халаалтад дулаан хуримтлуулах технологи нэвтрүүлэн яндангийн тоог 7-10 мянгаар бууруулахаар төлөвлөж, тус төслийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэх юм байна. Гэр хорооллын бүсэд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл цахилгаан эрчим хүчний тарифыг тэглэсэн байгаа энэ цагт дулаан хураагуурыг цахилгаанд залгаснаар өдрийн 12 цагийн турш дулаанаа хадгалдаг технологи аж. 11 дүгээр сарын 20-ны өдөр буюу ирэх долоо хоногийн Баасан гарагт Сүхбаатарын талбай дээр иргэдэд тоног төхөөрөмжөө танилцуулахаар болжээ. Түүнчлэн 840ГВт болон 2.4МВт-ын цахилгаан эрчим хүчний жижиг станцуудыг энэ өвөл байгуулах гэнэ.
