Depository of News

ҮЙЛ ЯВДАЛ: “Бриллиант апартмент-1” төслийн хохирогчид олон нийтэд хандан мэдээлэл өгнө

ikon.mn · world

Төрийн ордонд 09:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. 10:00-14:00 цагт УИХ дахь Байнгын хороод хуралдана. "Блю Скай" зочид буудалд 09:00-15:30 цагт "Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл" албан ёсны статистикийн шинэчлэл сэдэвт хэлэлцүүлэг болно. “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт “Бриллиант апартмент-1” төслийн хохирогчид олон нийтэд хандан мэдээлэл өгнө. Тус төслийн хохирогчид нь 5-7 жилийн турш захиалсан орон сууцандаа орж чадалгүй өнөөдрийг хүрсэн талаараа мэдээлнэ. Чингис хаан Үндэсний музейд 11:00 цагт Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын туурвисан “ӨНДӨР ХААН” хөгжмийн бүтээлийг ашиглах эрхийн бичгийг гардуулна. “Үндэсний мэдээллийн төв”-д 12:00 цагт Иргэдийн нэгдлээс: Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэх, огцруулах талаар мэдээлэл хийнэ.

Read full article →