Depository of News

ФОТО: Чингис хаан цомын төлөөх барилдаанд дархан аварга Н.Батсуурь, даян аварга Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх зодоглож байна

ikon.mn · world

Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан, Чингис хаан цомын төлөөх хүчит 128 бөхийн барилдаан эхлэхэд бэлэн боллоо. Тус барилдаанд дархан аварга Н.Батсуурь, даян аварга Б.Орхонбаяр, улсын аварга О.Хангай, улсын арслан Э.Оюунболд, Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдавга, улсын гарди М.Лхагвагэрэл, улсын заан Б.Өсөхбаяр, С.Сүхбат, Д.Алтанцоож нарын чансаа өндөр 128 бөх зодоглож байна. Нэгийн даваанд дархан аварга Н.Батсуурь сумын заан П.Нямжавтай, даян аварга Б.Орхонбаяр сумын заан Д.Дэлгэрдалайтай оноолт таарчээ. Барилдааны нээлтийн зургуудаас:

Read full article →