“УБТЗ” ХНН: Нийтийн тээврийн 1,300 автобусанд төмөр замын гармаар нэвтрэх сэрэмжлүүлэг сурталчилгаа байршуулав
“УБТЗ” ХНН-ээс төмөр замын гармын аюулгүй байдлыг олон нийтэд сурталчлах зорилгоор хэрэгжүүлж буй “Түр зогс, бүү яар” нөлөөллийн аяны хүрээнд Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газартай хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн 1,300 автобусанд сэрэмжлүүлэг сурталчилгаа байршууллаа. Энэхүү ажлаар дамжуулан иргэдэд төмөр замын гармаар нэвтрэхдээ анхаарал болгоомжтой байж, хөдөлгөөний аюулгүй байдлыг чанд мөрдөхийн ач холбогдлыг таниулахыг зорьж байгаа юм. Төмөр замын гармаар нэвтрэхдээ яарах, анхаарал болгоомжгүй хандах нь амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй юм. Иймд жолооч, явган зорчигч бүр төмөр замын гармын дохио, тэмдэг, хаалтыг анхаарч, аюулгүй байдлын шаардлагыг чанд мөрдөх нь чухал юм. Эх сурвалж: “УБТЗ” ХНН
