Depository of News

Б.Түвшин: АН-ын генсекийг огцруулж, Онц их хурал зарлан хуралдуулах ХЕХ-ны шийдвэр нь хууль бус

ikon.mn · world

Ардчилсан намын зарим гишүүн өнгөрөгч Баасан гарагийн орой тус намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, генсек С.Баярцогтыг огцруулах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Мөн арваннэгдүгээр сарын 14-нд АН-ын Онц их хурлыг зарлан хуралдуулах болсныг мэдээлсэн юм. Энэ асуудалд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин дараах хариултыг өглөө. Тэрбээр “АН-ын Хяналтын ерөнхий хорооны шийдвэр нь намын дүрмийг дагаагүй, Үндэсний бодлогын хорооны эрх мэдэл рүү халдсан шийдвэр. Тиймээс үүнийг ҮБХ-гоор хэлэлцэнэ. АН-ын Онц их хурлыг намын дарга болон ҮБХ-ноос зарлаагүй. Мөн намын ерөнхий нарийн бичгийг огцруулах эрх мэдэл ҮБХ-нд байдаг. Намын Хяналтын ерөнхий хороо нь ҮБХ-ны гаргадаг шийдвэрт хөндлөнгөөс оролцож байгаа нь дүрэм зөрчиж байгаа явдал юм. Намын зүгээс Хяналтын ерөнхий хорооны шийдвэр албан бичгээр ирсний дараа холбогдох байгууллагууд хуралдаж шийдвэрээ гаргана. Өнөөдөр бол олон нийтэд мэдээлсэн мэдээллийн хүрээнд л хариулт өгч байна” гэлээ.

Read full article →