МҮОХ-ны төлөөлөл Завхан аймагт ажиллаж байна
Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Энхтөр, О.Гүндэгмаа, гавъяат тамирчин Д. Отгондалай нараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт албан томилолтоор ажиллаж байна. Төлөөлөгчид томилолтынхоо хүрээнд тус аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа болон спортын секц, дугуйлангуудын нөхцөл байдалтай биечлэн танилцлаа.
