Тэгш, сондгой хязгаарлалтад орж 14 хоног автомашинаа унаагүй иргэдэд 3,836-19,180 төгрөгийг буцаан олгох тооцоолол гарчээ
Өнөөдөр товлогдоод буй НИТХ-ын ээлжит хуралдаанаар 19 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор "Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээ" тогтоолын төсөлд өөрчлөлт тухай асуудал байна. COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтад орж, 14 хоног машинаа унаж чадаагүй иргэд, ААН-ийн ирэх оны авто зам ашигласны төлбөрөөс хэдэн төгрөг хасах тооцооллыг гаргажээ. Тодруулбал нийслэлийн хэмжээнд 2026 оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 744,246 авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс дугаарын хязгаарлалтад хамрагдах 720,122 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог байна. Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтын хоногийн тоогоор төлбөрийг буцаан олгох тооцооллоор хоногт 300.8 сая төгрөг, 14 хоногт 4,211.5 сая төгрөг, 30 хоногоор буюу сараар тооцоход 9,024.7 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс буцаан олгох бөгөөд татвар төлөгчдийн хувьд тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран нэг хоногт 274-1,370, 14 хоногт 3,836-19,180, нэг сард 8,220-41,100 төгрөгийг буцаан авах буюу ирэх оны авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлнө гэж тогтоолын төсөлд тусгажээ. Харин уг хөнгөлөлт дипломат байгууллага, тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглах зөвшөөрөлтэй, байлдааны болон тусгай зориулалтын, “тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, нийтийн тээвэр, хүүхэд зохион байгуулалттайгаар тээвэрлэсэн болон ажилчдын автобусанд хамаарахгүй аж. Уг тогтоол нь иргэн, ААН-ийн төлсөн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санхүүгийн зохицуулалт учир автомашины улсын дугаарын хязгаарлалтыг цуцалж байгаа хэрэг биш гэдгийг төсөлд дурджээ. Тогтоолын төслийг дээрх байдлаар, эсвэл өөрчлөлт оруулах эсэх эцсийн шийдвэрийг НИТХ-ын төлөөлөгчид гаргаж, батлах юм байна. Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээ: д/д Тээврийн хэрэгслийн ангилал Төлбөрийн хэмжээ (төгрөгөөр) Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс жилд 1 удаа Нийслэлд бүртгэлгүй тээврийн хэрэгслээс зорчсон тухай бүр 48 цагийн дотор 48 цагаас хойш 24 цаг тутам 1 Суудлын тэрэг Такси 150,000 1,000 5,000 2 Бусад (2000см3 хүртэл) 100,000 3 2001-3000см3 150,000 4 3001-4000см3 200,000 5 4001 см3 дээш 250,000 6 Ачаа тээвэр (даац, тонн) 1 тн хүртэл 200,000 1,000 5,000 7 1-2 тн 225,000 8 2-3 тн 250,000 9 3-5 тн 275,000 2,000 5,000 10 5-8 тн 300,000 11 8-10 тн 325,000 12 10-18 тн 350,000 13 18-24 тн 400,000 3,000 5,000 14 24 тн-с дээш 500,000 5,000 5,000 15 Автобус 15 хүртэл хүний суудалтай 200,000 0 0 16 15-аас дээш хүний суудалтай 300,000 0 0 17 Цистерн 250,000 3,000 5,000 18 Тусгай 200,000 3,000 5,000 19 Чиргүүл 150,000 0 0 20 Механизм Тээвэр үйлчилгээний 300,000 5,000 5,000 21 Технологийн 300,000 22 Бага оврын 150,000 23 Мотоцикл, мопед 2 дугуйт 50,000 0 0 24 3 дугуйт 50,000 0 0
