Баабар: Монгол түүх бүтээлийн шинэчлэгдсэн долдугаар хэвлэлийн өмнөх үг
Монгол түүх номын долдугаар хэвлэлийг гүйцээж, хэвлэлтэд өгөхөд бэлэн боллоо. Үүний түрүүн зургадугаар хэвлэл хэвлэгдээд удаагүй учир энэ удаа юун түрүүн эхний ээлжинд зургадугаар хэвлэлээс хойш шинээр олсон олон баримтыг нэгтгэн тусад нь ном болгохоор шийдсэн юм. 150 орчим шинэ эшлэл орсон нь энэ удаа дангаараа нэлээд том болж орхив.
