Depository of News

Чингэлтэй дүүргийн Засаг дарга З.Төмөртөмөөг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлжээ

ikon.mn · world

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан НИТХ-ын Төлөөлөгч З.Төмөртөмөөг чөлөөлжээ. Тэрбээр уг албанд нэг жил гаруй ажиллав. Түүний оронд тус компанийн Захиргаа, санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Б.Пүрэвсүрэн томилсон байна. З.Төмөртөмөө нь Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсонтой холбогдуулан ажлаа хүлээлгэн өгч, тамга тэмдгээ шилжүүлжээ. Монгол Улсын Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.9, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрмийн 9.4.7 дахь заалт болон ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хорооны шийдвэрийг үндэслэн Б.Пүрэвсүрэнг энэ сарын 6-ны өдрөөс эхлэн тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсныг мэдээлэв. 2024 онд байгуулагдсан “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрмийн сангийн хөрөнгө ₮2.8 тэрбум бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулах, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, дахин төлөвлөлтийн нөлөөлөлд өртсөн эзэмшигч, өмчлөгч этгээдийг түр суурьшуулах орон сууцаар хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Read full article →