Depository of News

Нэгдүгээр хороололд байршилтай техникийн хяналтын үзлэгийн Цамбагарав салбар түр хаагджээ

newsdepo.com · world

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн Цамбагарав салбар барилгын засварын ажлын улмаас энэ сарын 5-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хаагдсан байна. Иймд тээврийн хэрэгсэл эзэмшигч нар Гурвалжингийн гүүрний баруун урд байрлах Баянгол салбар болон өөрт ойр байрлах бусад салбараар үйлчлүүлэх боломжтойг АТҮТ-өөс зөвлөв. Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг нь автомашины аюулгүй байдал, экологи, эргономикийн шаардлагыг хангаж буй эсэхийг шалгадаг төрийн үйлчилгээ бөгөөд нийтийн тээвэр хагас жилд нэг удаа, бусад тээврийн хэрэгсэл жилд нэг удаа удаа тогтсон хугацаанд үзлэгт хамрагддаг. Иргэн, хуулийн этгээд нь бүртгэлийн харьяаллаас үл хамааран техникийн хяналтын үзлэгийн аль ч төвд тээврийн хэрэгслээ үзлэгт хамруулах эрхтэй байна.

Read full article →