Depository of News

Carrefour Mongolia “HORECA Mongolia Expo 2026”-д оролцож, зочлох үйлчилгээний салбарт олон улсын чанар, шинэ боломжийг танилцуулж байна

newsdepo.com · world

Улаанбаатар хот, 2026 оны 11 дүгээр сарын 6 Дэлхийн хүнсний худалдааны тэргүүлэгч сүлжээ Carrefour-ийн Монгол дахь салбар Carrefour Mongolia нь зочлох үйлчилгээ, зочид буудал, ресторан, кафе, нийтийн хоол үйлдвэрлэл, катерингийн салбарынхныг нэгтгэсэн HORECA Mongolia Expo 2026 олон улсын үзэсгэлэнд өөрийн брэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан оролцож байна. 2026 оны 11 дүгээр сарын 6–8-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдах тус үзэсгэлэн нь зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчид, мэргэжилтэн, ханган нийлүүлэгчдийг нэг дор холбож, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологитой танилцах, бизнесийн түншлэлээ өргөжүүлэх чухал үзэсгэлэн юм. Дэлхийн стандартыг Монголын бизнест ойртуулна Дэлхийн 50 гаруй улсад 14,000 гаруй дэлгүүрийн сүлжээгээр үйл ажиллагаа явуулдаг Carrefour нь олон улсын хүнсний худалдааны салбарт чанар, сонголт, хүртээмж, хэрэглэгчийн итгэлийг эрхэмлэн ажилладаг дэлхийн хэмжээний брэнд юм. Carrefour Mongolia нь өнөөдрийн байдлаар Монгол Улсад 28 салбараар дамжуулан олон улсын стандартын бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж байна. Тэр дундаа Carrefour-ийн өөрийн брэндийн 3,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европоос Монголын зах зээлд шууд нийлүүлж байгаа нь хэрэглэгчдэд олон улсын чанар, өрсөлдөхүйц үнэ, өргөн сонголтыг нэг дороос авах боломжийг бүрдүүлдэг. HORECA Mongolia Expo 2026-д оролцсоноороо Carrefour Mongolia нь энэхүү олон улсын туршлага, бүтээгдэхүүний сонголт, чанарын стандартыг зөвхөн эцсийн хэрэглэгчдэд төдийгүй зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдэд хүргэх, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхийг зорьж байна. Бизнесийн түншлэл, бүтээгдэхүүний шинэ сонголт Зочлох үйлчилгээний салбарт бүтээгдэхүүний чанар, нийлүүлэлтийн найдвартай байдал, үнийн өрсөлдөх чадвар, хүнсний аюулгүй байдал нь бизнесийн амжилтыг тодорхойлох чухал хүчин зүйлс юм. Энэ хүрээнд Carrefour Mongolia нь олон улсын бүтээгдэхүүний өргөн сонголт, The Pink Stuff, Scrub Daddy зэрэг өөрийн брэндийн бүтээгдэхүүнүүд болон Европын зах зээлээс нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүнүүд, 3000 гаруй нэр төрлийн дарс, жинхэнэ Франц бэйкери зэрэг бүтээгдэхүүнүүдийн давуу талуудыг танилцуулж байна. Мөн үзэсгэлэнгийн үеэр салбарын бизнес эрхлэгчидтэй шууд харилцаа тогтоож, бүтээгдэхүүн нийлүүлэлт, бизнесийн хамтын ажиллагаа, харилцан ашигтай түншлэлийн боломжуудыг хэлэлцэх юм. Carrefour Mongolia-ийн хувьд HORECA салбар нь зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэх зах зээл бус, Монголын зочлох үйлчилгээний чанар, хэрэглэгчдэд хүрэх бүтээгдэхүүний сонголт, олон улсын үйлчилгээний соёлыг хөгжүүлэхэд хамтран ажиллах чухал түншлэл гэж үзэж байна. Carrefour Mongolia-ийн зорилго бол дэлхийн жишигт нийцсэн чанар, олон улсын бүтээгдэхүүний сонголт, өрсөлдөхүйц үнийг Монголын хэрэглэгч болон бизнес эрхлэгчдэд илүү ойртуулах юм. Carrefour Mongolia нь HORECA Mongolia Expo 2026-д хүрэлцэн ирэх зочид, бизнес эрхлэгч, салбарын мэргэжилтнүүдийг өөрийн бүүтээр зочилж, бүтээгдэхүүнтэй танилцан, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхийг урьж байна. CARREFOUR – ИЛҮҮ СОНГОЛТ. ИЛҮҮ ЧАНАР. ДЭЛХИЙН ЖИШИГ. CARREFOUR MONGOLIA Европ чанарыг Монголд. Холбоо барих мэдээлэл: Фэйсбүүк: Carrefour Mongolia И-мэйл: b2b@altanjoloo.mn Утасны дугаар : 77557755

Read full article →