Испанийн хөлбөмбөгийн ертөнц гашуудаж байна
Испанийн хөлбөмбөгийн ертөнц гашуудаж байна. Хэдхэн хоногийн өмнө талбай дээр хоёр тоглогч хоорондоо мөргөлдсөний улмаас "Tenerife" багийн 30 настай довтлогч Жесүс де Мигуэль амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон юм. Испанийн Мадрид хотын унаган хүү Толедо мужийн Навахермоса тосгонд оршууллаа. Түүнийг оршуулах ёслолд гэр бүл, багийн анд нөхдөөс нь гадна Испанийн Спортын сайд Милагрос Толон, "Реал Мадрид" клубийн Ерөнхийлөгч Флоринтина Перес, "Атлетико Мадрид" багийн гүйцэтгэх захирал Мигуэль Анжель Гил Марин, Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Луис де ла Фуент, Испанийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Рафаэль Лоузань нар оролцжээ. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Испанийн хөлбөмбөгийн холбооноос энэ долоо хоногт зохион байгуулагдах бүх шатны тоглолтын өмнө талийгаачийг хүндэтгэхээ мэдэгдсэн. Мөн талийгаачийн өмсгөлийн дугаар "9"-ийг хүндэтгээд энэ минутад тоглолтыг минутын турш зогсоохоор болжээ. Энэ үеэр том дэлгэцээр талийгаачийн зураг, бичлэг байршуулж, үзэгчдэд салах ёс хийх хугацаа олгох аж. Эх сурвалж: Reuters
