Depository of News

“УБТЗ” ХНН: ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо сургалтын хөтөлбөрт хамрагдана

newsdepo.com · world

Төмөр замын их сургууль, ОХУ-ын Санкт-Петербургийн Улсын эдийн засгийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ТЗИС-ийн 4 оюутан “Логистик” чиглэлээр нэг улирлын сургалтын хөтөлбөрт хамрагдан, Санкт-Петербург хотноо суралцаж байна. Тус сургууль нь ОХУ-ын эдийн засаг, менежментийн боловсролын тэргүүлэх их сургуулиудын нэг бөгөөд логистик, нийлүүлэлтийн сүлжээний удирдлагын чиглэлээр олон жилийн сургалт, судалгааны туршлагатай, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэдэг нэр хүндтэй их сургууль юм. Тус хөтөлбөрийн сургалтын төлбөр болон бусад бүх зардлыг “РЖД” буюу “Оросын төмөр замууд” НХН болон «Улаанбаатар төмөр зам» ХНН хамтран хариуцаж байгаа нь төмөр замын салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг олон улсын түвшинд бэлтгэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн бодит дэмжлэг болж байна. Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Read full article →