Depository of News

Ж.Золжаргал: Залуучууд нам байгуулах гэхээр заавал 20 мянгуулаа болох дэлхийд байхгүй шаардлага тавьж байна

newsdepo.com · world

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал улсын төрийн намыг "Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна" гэх Үндсэн хуулийн заалттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Нам гэдэг улс төрийн бодлогын баг биш эдийн засгийг удирддаг хэлбэр рүү орсон. Үүний эсрэг үзэл санаа зөвхөн Монголд бус олон улсад явагдаж байна. Цаг үеийн мэдрэмжээ харвал намын хатуу гишүүнчлэл гэдэг зүйлийг байхгүй болгох, хориглох хэрэгцээ шаардлага үүсэж байна. Орчин үеийн хэлбэрээр бол өргөн олон нийт таалагдсан итгэл хүлээсэн намыг дэмждэг, тэр нь бодлогоо боловсруулах ёстой. Заавал намын гишүүн байх албагүй. 2019 онд Үндсэн хуульд нам бол зөвхөн масс бүтэцтэй байна гэх агуулгатай нэмэлт өөрчлөлт оруулсан. 2028 оноос хэрэгжиж эхлэхээр орчин үеийн өөр үзэл бодолтой залуус нэгдээд улс төрд оролцох иргэний суурь эрхийг маш бүдүүлгээр зөрчинө. Би УИХ-ын гишүүний хувиар энэ асуудалд санаа тавьж, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Сүүлийн хэлэлцүүлэгт улс төрийн найман нам гарын үсэг зурж мэдэгдэл гаргасан. Энэ асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Монголчууд хамтарч төр байгуулдаг иргэний оролцоотой ардчилсан улс. Ирэх жилээс жижиг улс төрийн хүчин эсвэл залуучууд эвлэлдэн нэгдэж нам байгуулах гэхээр заавал 20 мянгуулаа болох дэлхийд байхгүй шаардлага тавьж байна. Ийм масс бүтэцтэй эдийн засгийг эзэлж авсан хуучны тогтолцоогоор хадгалж үлдэх агуулгатай заалтыг өөрчлөхгүй бол болохгүй. Дэлхийн цаг үеийн өөрчлөлттэй дагаж дасан зохицох нь бодлого боловсруулж байгаа хүмүүсийн гол асуудал. Хэрэв хувьсаж чадахгүй бол хувьсгал гардаг. Залуучуудын улс төрийн оролцоог нээж өгөх өөрчлөлтийг хийхгүй бол хаалттай явсаар байгаад өөр хэлбэрээр гарна" гэлээ.

Read full article →