Depository of News

"Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан 960 хүүхдийн суудалтай улсын сургууль Даваа гарагаас сурагчдаа хүлээж авна"

newsdepo.com · world

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4 жил баригдсан 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орж, ирэх Даваа гарагаас(2026.11.09) сурагчдаа хүлээж авахад бэлэн болжээ. Энэ тухай Нийслэлийн замын төсөл, хөтөлбөр эрчимжүүлэх төслийн зохицуулагч Л.Хосбаяр "Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан 960 хүүхдийн суудалтай улсын шинэ сургуулийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхэлнэ. Тус сургуульд 4, 5, 6, 7, 23, 24 дүгээр хороонд оршин суудаг хүүхдүүд хамрагдах боломжтой. Эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдээ бүртгүүлээрэй" гэв. Гадна тохижилтын хувьд 3×3 сагсан бөмбөгийн талбай, хөлбөмбөгийн талбай, гүйлтийн зам, ногоон байгууламж, явган хүний болон авто замтай байна. Сургуулийн барилгын ажлыг 2022-2026 оны хооронд буюу дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн төсвийн ₮ 11.9 тэрбумаар барихаар төсөвлөсөн бөгөөд “Ай Ди Си Проперти” ХХК, Тамга-Уул ХХК гүйцэтгэжээ.

Read full article →