Криштиану Роналду шигшээгээсээ албан ёсоор зодог тайлснаа зарлав
Португалийн шигшээ багийн ахлагч асан Криштиану Роналду шигшээ багаасаа зодог тайлснаа албан ёсоор зарлалаа. Өдгөө 41 настай К.Роналду 2003 оноос хойш шигшээдээ хүчин зүтгэхдээ 234 тоглолтод оролцоод 146 гоол оруулсан билээ. Энэ үзүүлэлтээрээ тэр Гиннессийн номд бичигддэг юм. Өнгөрсөн есдүгээр сард шигшээ багийнхаа цугларалтаас буцаж ирээд Үндэстнүүдийн лигт Данийн эсрэг тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдэж байв. Тэгвэл өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан цаашид шигшээ багийнхаа төлөө тоглохгүй гэдгээ зарлажээ. "Португалийн ард түмэн минь, шигшээ багийнхаа 7 дугаартай өмсгөлийг буцааж өгөх цаг ирлээ" гэж К.Роналду цахим бичлэгтээ ярьжээ. Тэрбээр цааш нь үргэлжлүүлэн "Би энэ өмсгөлийг зөвхөн минийх гэж хэзээ ч бодож байгаагүй. Гэхдээ 23 жилийн турш 7 дугаартай талбайд гарч, дэлхийн өнцөг булан бүрийн цэнгэлдэхэд тоглох завшаан, хариуцлага надад оногдсон. Өнөөдөр үүнийг хойч үедээ өвлүүлэх цаг нь ирлээ. Ийм шийдвэр гаргах нь амархан байсангүй. Учир нь зарим шийдвэрийг зөвхөн оюун ухаанаараа бус зүрх сэтгэлээрээ гаргадаг юм. 2003 оны наймдугаар сард эхэлсэн миний аялал энэ хүрээд өндөрлөж байна" гэв. Португалийн шигшээ баг энэ сард Үндэстнүүдийн лигийн хүрээнд Данийг талбайдаа хүлээн авах бол Уэльсийн талбайд зочлох хуваарьтай. Эх сурвалж: BBC
