Майячуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ
Майячууд мөнгөн усны нэгдэл агуулсан улаан өнгийн будаг өргөн хэрэглэж байсан нь ус болон байгаль орчинд мөнгөн усны нэгдлүүд богино хугацаанд их хэмжээгээр хуримтлагдахад хүргэж, улмаар тухайн бүс нутгийн экологийн нөхцөл байдлыг дордуулсан нь Майягийн соёл иргэншлийн мөхлийн нэг шалтгаан болсон байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байгаа талаар шинжлэх ухааны "Science Advances" сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлд дурджээ.
