Depository of News

Капитрон банк, Өмнөговийн Хүлэгүүд хамтралаа бататгаж, банкны 25 жилийн ойд зориулсан шинэ өмсгөлөө танилцууллаа

newsdepo.com · economy

Улс эх орны хамгийн үнэт баялаг бол хүмүүн капитал буюу залуу үеийн чадамж, мэдлэг боловсрол, хүсэл тэмүүлэл, олон улсад өрсөлдөх чадвар байдаг билээ. 25 жилийн түүхтэй, үндэсний хөрөнгө оруулалттай Капитрон Банк болон 22 жилийн түүхтэй, олон улсын тавцанд Монгол Улсаа төлөөлөн өрсөлддөг Өмнөговийн Хүлэгүүд баг өнөөдөр хамтын ажиллагааны түншлэлээ бататгаж, ҮРГЭЛЖЛЭХ ТҮҮХИЙН төлөө нэгэн зорилгын дор нэгдэж байна. Өмнөговийн Хүлэгүүд баг нь Үндэсний дээд лигт 10 удаа түрүүлж, BCL зүүн Азийн Аваргын цомыг хүртэж байсан Монгол улсын мэргэжлийн сагсан бөмбөгийн тэргүүлэгч багуудын нэг билээ. Энэхүү тасралтгүй үргэлжлэх амжилтын гол тулгуур нь зөвхөн ялалт байгуулахад төвлөрөх бус спортын этик, сахилга бат, мэргэжлийн ур чадвар, багийн дотоод системийг институтийн хэмжээнд хөгжүүлсэнд оршино. Капитрон банкны тухайд салбартаа манлайлж, инновацыг нэвтрүүлэхээс гадна санхүүгийн салбарын хамгийн чухал үнэт зүйл болох итгэлцэл, ёс зүйтэй байдлыг эрхэмлэн урт хугацааны үнэ цэнийг бүтээхэд оршдог. Эдгээр ижил үнэт зүйл, зарчим, алсын хараа нь Капитрон Банк болон Өмнөговийн Хүлэгүүд багийг нэгтгэж буй гол үндэс юм. Үргэлжлэх түүхийн төлөө Үндэсний баялаг бүтээгчид нэгэн зорилго дор нэгдлээ.

Read full article →