Оюу толгой ХХК: Аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр гүний уурхайн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүллээ
Оюу толгой ХХК-аас гаргасан цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. Уурхайчдадаа санаа тавьж, дэмжлэг үзүүлсэн нийт хамт олон, тэдний маань ар гэр, түнш байгууллагууд, олон нийт та бүхэнд баярлалаа. Мэргэжлийн зөвлөгөө чиглэлээр ханган ажиллаж буй холбогдох байгууллагуудад гүн талархал илэрхийлье. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй хоёр ажилтны маань биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмчилгээ үргэлжилж байна. Нөхцөл байдлын хяналт, үнэлгээг гүйцэтгэн, аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр гүний уурхайн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлээд байна. Хамт олны маань эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ямагт нэн тэргүүнд тавигдана.
