Инвескорын Бизнес зөвлөх өдөрлөг 11 дүгээр сарын 9–13-ны өдрүүдэд болно
InvesCore санхүүгийн байгууллага жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ хөгжүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос авах боломжтой “Санаанаас Өсөлт рүү” бизнес зөвлөх өдөрлөгийг 2026 оны 11 дүгээр сарын 9, 11, 12, 13-ны өдрүүдэд Твин Тауэр бизнес төвд зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн онцлох боломжууд: Санхүү, татвар, маркетинг, хууль эрх зүйн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө авах Бизнесийн зээлийн шимтгэлийг 0 хувиар тооцох тусгай нөхцөлөөр үйлчлүүлэх 500 сая төгрөг хүртэлх бизнесийн зээлийн хүсэлтийн шуурхай шийдвэрлүүлэх Бизнес эрхлэх явцад татварын тайлангаа хэрхэн зөв гаргах, санхүүгийн төлөвлөлтөө сайжруулах, шинэ хэрэглэгч татах, борлуулалтаа нэмэгдүүлэх, барааны тэмдгийн маргаан болон гэрээний эрх зүйн асуудлаа хэрхэн шийдвэрлэх зэрэг олон сорилт тулгардаг. Тэгвэл та эдгээр болон бизнесийнхээ өдөр тутмын үйл ажиллагаанд тулгарч буй бусад асуудлаар өдөрлөгийн үеэр мэргэжлийн зөвлөхүүдтэй биечлэн уулзаж, өөрийн нөхцөл байдалд тохирсон зөвлөгөө, шийдэл авах боломжтой. Өдөрлөгийн дэлгэрэнгүй мэдээлэл: Хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 9, 11, 12, 13 Байршил: Twin Tower-1 бизнес төв, 12 давхар (ОХУ-ын Элчин сайдын яамны урд) Бизнес эрхлэгч та өдөрлөгт оролцохыг хүсвэл 7709 0077 дугаарт холбогдон уулзалтын цагаа урьдчилан захиалаарай. САНАА ТАНААС, САНХҮҮЖИЛТ ИНВЕСКОРООС.
