Depository of News

ҮТЕГ-ын дарга Б.Цогтнаран, МЭЕГ-ын дарга Х.Алтангэрэл, ХОХГ-ын дарга Б.Зандан нарыг ажлаас нь чөлөөлөв

newsdepo.com · world

Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлагыг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-т хүргүүлжээ. Иймд салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Аудитын тайланд дурдагдсан 113 албан тушаалтанд хуулийн хүрээнд хариуцлага тооцох үүргийг Ерөнхий сайд өгсөн тухайгаа өөрийн цахим хуудсандаа дүрс бичлэгээр орууллаа. Мөн ирэх долоо хоногт хэнд ямар хариуцлага тооцсон талаар нээлттэй мэдээлэх юм байна. Ерөнхий сайд Н.Учрал "Хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн Татварын Ерөнхий Газар(ҮТЕГ)-ын дарга Б.Цогтнаран, Мал Эмнэлгийн Ерөнхий Газар(МЭЕГ)-ын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө Оруулалт, Худалдааны Газар(ХОХГ)-ын дарга Б.Зандан нарыг ажлаас чөлөөлж байна" гэв. Түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд агентлагийн дарга хүртэлх түр орлон гүйцэтгэгчдийн асуудлыг цэгцэлж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах үүрэг өгсөн байна.

Read full article →