Дархан-Эрдэнэт чиглэлийн автозамд өнөөдөр тэнгэр бүрхэг, цас ихтэй байна
Дархан-Эрдэнэт чиглэлд өнөөдөр тэнгэр бүрхэг, цас орж байгаагийн улмаас тус чиглэлийн А1001 дугаартай автозамд үзлэг хийж, шаардлагатай хэсгүүдэд давс цацаж байгаа талаар Орхон АЗЗА-гаас мэдээллээ. Цаг агаар хүйтэрч зам, даваанд халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул та бүхэн хол замд гарахдаа анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулав.
