Depository of News

Талбай дээр эсрэг багийнхаа тоглогчийн амь насанд хүрсэн хаалгачийн хэргийг Испанийн цагдаагийн газраас шалгаж байна

newsdepo.com · world

Испанийн хөлбөмбөгийн хоёрдугаар лигийн нэгэн тоглолтын үеэр "Tenefire" багийн довтлогч Жесүс де Мигуэлийг эсрэг багийн хаалгач Жесүс Овона ноцтой алдаа гаргаж зогсоосон юм. Талбайн голд сөрөг довтолгоонд хурдтай шилжсэн довтлогчоос хаалгач эр бөмбөгийг холдуулах зорилгоор урагшилснаар хоёр тоглогч хоорондоо мөргөлдсөн. Шүүгч тэр даруйд хаалгачид улаан хуудас өгч, талбайгаас хөөсөн бол 30 настай испани довтлогч эмнэлгийн тусламж авсан юм. Харамсалтай нь Мигуэль эмнэлэгт хүргэгдсэнийхээ маргааш нь амьсгал хураажээ. Талийгаачийг нас барсны дараа хүний амь насанд болгоомжгүйгээр хохироосон гэж үзэж, хэрэг бүртгэлийн ажиллагаа эхлүүлснээ Испанийн цагдаагийн байгууллагаас мэдэгдэв. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Тоглогч талбай дээр амь насаа алдсантай холбоотойгоор Испанийн Ла лигийн Мягмар гарагт болох байсан бүх тоглолтууд цуцлагджээ. Энэ өдөр холбооны цомын болон Испанийн 21 хүртэлх насны шигшээ баг Японы багтай нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байсан ч дээрх шалтгаанаар цуцлагдсан байна. Мөн Европын Хөлбөмбөгийн Холбооноос энэ долоо хоногт болох бүх тоглолтод талийгаачийг хүндэтгэхээр болсон юм. Тухайлбал Мягмар гарагт Аваргуудын лигийн ээлжит тоглолтоо хийсэн Испанийн клубүүд болох "Атлетико Мадрид", "Барселона", "Виллареаль" баг тоглолтын өмнө талийгаачид хүндэтгэл үзүүлжээ. "Andorra" багийн хаалгач Жесүс Овона Төв Африкийн Экваторын Гвинейн шигшээ багийн тоглогч юм. Тэрбээр улсаасаа Испанийн Ла лигт тоглож буй анхны тоглогч болж, түүхэнд нэрээ үлдээсэн билээ. Эсрэг багийнхаа тоглогчийн эсрэг бүдүүлэг алдаа гаргасны дараа тэр өөрийн цахим хуудсаа хаахад хүрчээ. Испанийн хөлбөмбөгийн дотоодын журмаар бол спортын бус алдаа гаргасан тохиолдолд тухайн тоглогчийг 8-12 тоглолтод оролцох эрх хасдаг юм. Эх сурвалж: Reuters

Read full article →