Depository of News

Сурагчид AI мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхээр MINDRUSH 2026 хөтөлбөрт Монгол Улсын өнцөг булан бүрээс хамрагдаж байна

newsdepo.com · sport

MINDRUSH нь 7-12 ангийн сурагчдыг анги хамт олноороо суралцах, мэдлэгээ сорих, бүтээлч санаагаа хөгжүүлж, хамтран бодит шийдэл бүтээхэд чиглэсэн жил бүр уламжлал болгон орон даяар онлайнаар хэрэгждэг уралдаант хөтөлбөр юм. 2026 оны хувьд Юнител групп Google for Education, Боловсролын яам, iCORE компанитай хамтран уг хөтөлбөрийн зорилгыг AI боловсролыг дэмжихэд чиглүүлэн хэрэгжүүлж буйгаараа онцлог болж байна. MINDRUSH 2026 хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа вэ? Сурагчдын хиймэл оюун ухааны мэдлэгт суралцах боломжийг аливаа технологи эсвэл газарзүйн онцлогоос үүдсэн ялгаатай байдлаар хязгаарлахгүйгээр бүрдүүлэх нь Mindrush хөтөлбөрийн нэгэн чухал зорилго юм. Түүний хүрээнд сурагчид Toki Mobile дугаараараа Mindrush хөтөлбөрт бүртгүүлээд нэмэлт дата төлбөр төлөхгүйгээр, Google for Education-ийн AI-ийн мэдлэг, ур чадвар хөгжүүлэх цахим хичээлд пүрэв гараг бүр хамрагдана. Toki апп-ийн Mindrush мини апп-аар мэдлэгээ сорьж цуглуулсан оноогоороо улсын хэмжээнд долоо хоног бүр өрсөлдөнө. Бүтээлч санаа боловсруулж, бодит шийдэл болгох замаар сурсан мэдлэгээ бататгана. Сонирхуулахад, өнгөрсөн жил оролцогчид ЭЕШ-д бэлдэхэд туслах вэбсайт бүтээж байсан удаатай. Энэ нь тулгамдсан асуудалдаа бодитой шийдэл олоход хиймэл оюун болон технологийн мэдлэгээ ашигласан нэгэн сайн жишээ юм. Хөтөлбөрт хамрагдахад оройтоогүй Жилд ганцхан удаа орон даяар хэрэгждэг Mindrush хөтөлбөрт оролцож мэдлэгээрээ өрсөлдөх боломж одоо ч нээлттэй хэвээр байна. Ердөө Toki аппын тоглоом цэсээр Mindrush-д бүртгүүлэн ангиа үүсгээд, Монгол орны өнцөг булан бүрээс оролцож буй үеийн нөхөдтэйгөө мэдлэгээ уралдуулаарай. Оролцохыг хүсвэл ЭНД дар.

Read full article →