“УБТЗ” ХНН энэ онд нийт 3,251 транзит чингэлгийн галт тэрэг аялуулжээ
2026 оны эхнээс 11 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Монгол Улсын нутгаар нийтдээ 3,251 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргийг аялуулжээ. Үүний 1,653 галт тэрэг нь ОХУ-аас БНХАУ-ын чиглэлд, 1,598 галт тэрэг нь БНХАУ-аас ОХУ-ын чиглэлд тус тус аялсан байна. Нийт аялсан чингэлгийн галт тэрэгний тоо өнгөрсөн оны мөн үеэс 25 галт тэргээр илүү байна. Транзит буюу дамжин өнгөрөх чингэлгийн тээвэр нь зардал багатай хамгийн ашигтай тээвэр юм. Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН нь дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтийн тарифт тээврийн тоо хэмжээнээс хамааран үзүүлж байсан 25 хувийн хөнгөлөлтийг бүрэн цуцалсан шийдвэрийг энэ оныг дуустал үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан нь тээврийн үр ашгийг улам нэмэгдүүлэх юм. Эх сурвалж: “УБТЗ” ХНН
