ХААН Банкны ПОС эзэмшигчдэд зориулсан урамшуулалт аян эхэллээ
ХААН Банк 35 жилийн ойн хүрээнд “Танд талархъя” аяныг үргэлжлүүлж, энэ удаад ПОС эзэмшигчдэдээ зориулан нийт 71 харилцагчийг урамшуулах аяныг зарлаж байна. Урамшууллын хүрээнд 35 харилцагч iPhone 18 Pro Max гар утас, 35 харилцагч тус бүр 1 сая төгрөгийн хадгаламжийн эрх, нэг харилцагч автомашины эзэн болно. Аян 2026 оны 11-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд бизнесийн орлогоо карт уншигч ПОС-оор хүлээн авдаг бизнес эрхлэгчид дараах нөхцөлийг хангаснаар урамшуулалд оролцох боломжтой. Аяны дүрэм: ПОС дээр картаар хүлээн авсан гүйлгээний дүн 350,000₮ хүрэх тутамд 1 тохирлын эрх олгоно /хэвлэмэл QR, DiGi POS орно/ ПОС дээр хүлээн авсан DiGi Pay аппликэйшнээр хийгдсэн гүйлгээний дүн 350,000₮ хүрэх тутамд 3 тохирлын эрх олгоно /DiGi POS, хэвлэмэл QR, DiGi Pay QR-р хийсэн онлайн худалдан авалт орно/ Шинээр merchant.khanbank.com вэбсайт, Khan Merchant аппликэйшнээр хүсэлт илгээн харилцагч болоход 3 тохирлын эрх олгоно. Тохирлын эзэн тодруулах: Тохирлын эздийг Khan Merchant POS фэйсбүүк пэйж хуудсаар тохирлын программ ашиглан 2 долоо хоног тутам шууд дамжуулалтаар тодруулна. Тохирлын аяны хүрээнд 35 харилцагч iPhone 18 Pro Max гар утас, 35 харилцагч 1,000,000₮-ийн хадгаламжийн эрхийн эзэн тус тус болох бөгөөд нэг харилцагч автомашины эзэн болно. Нийт 71 урамшууллын эзнийг тодруулна. Нэг ПОС эзэмшигч харилцагчид хэдэн ч тохирлын эрх үүсэх боломжтой. Тохирлын эздийг тодруулах хуваарь: Тохирол ПОС гүйлгээний хамрах хугацаа Тохирлын эздийг тодруулах өдөр Урамшуулал гардуулах өдөр iPhone 18 Pro Max - 9 тохирлын эзэн 1,000,000₮ хадгаламжийн эрх - 9 тохирлын эзэн 2026.11.01-2026.11.15 2026.11.18 2026.11.20 iPhone 18 Pro Max - 9 тохирлын эзэн 1,000,000₮ хадгаламжийн эрх - 9 тохирлын эзэн 2026.11.16-2026.11.30 2026.12.02 2026.12.04 iPhone 18 Pro Max - 9 тохирлын эзэн 1,000,000₮ хадгаламжийн эрх - 9 тохирлын эзэн 2026.12.01-2026.12.14 2026.12.16 2026.12.18 iPhone 18 Pro Max - 8 тохирлын эзэн 1,000,000₮ хадгаламжийн эрх - 8 тохирлын эзэн 2026.12.15-2026.12.31 2027.01.06 2027.01.08 Авто машин - 1 тохирлын эзэн 2026.11.01-2026.12.31 2027.01.06 2027.01.08 Тохирлын эрхээ шалгах: Та тохирлын эрхээ merchant.khanbank.com вэбсайт болон Khan Merchant аппликэйшний Үндсэн цэс -> Урамшуулалт аян цэсээр шалгаарай. Хэрэв та нэвтрэх нууц үгээ мартсан бол тус вэбсайт болон аппликэйшний нэвтрэх хэсгийн "Нууц үг сэргээх" цэсийг сонгон, бүртгэлтэй мэдээллээ оруулж, нэвтрэх нэр, нууц үгээ шинэчилснээр тохирлын эрхээ шалгах боломжтой. Анхаарах зүйлс: Онлайн /И-Коммерс/ худалдан авалтад тохирлын эрх олгохгүй. 1 ПОС дээр карт болон DiGi Pay аппликэйшнээр хүлээн авсан гүйлгээнд тус тусад нь тохирлын эрх үүснэ. ХААН Банкны ПОС эзэмшигч нь нэмэлтээр биет ПОС төхөөрөмж, DiGi POS, DiGi Pay-ийн хэвлэмэл QR захиалан авахад тохирлын эрх үүсэхгүй. Зөвхөн шинэ харилцагч merchant.khanbank.com вэбсайт болон Khan Merchant аппликэйшнээр хүсэлт илгээн харилцагч болсон тохиолдолд тохирлын эрх үүснэ. ПОС эзэмшигч харилцагч нь аяны хугацаанд гэрээгээ цуцалсан тохиолдолд үүссэн тохирлын эрх хүчингүй болно. Хэрэв та ХААН Банкны ПОС-гүй бол www.khanbank.com вэб хуудасны Карт->ПОС-ын үйлчилгээ->Хүсэлт илгээх товч дээр дарж ПОС төхөөрөмж, DiGi POS, DiGi Pay-ийн хэвлэмэл QR захиалан авах боломжтой. ПОС захиалах хүсэлтээ өгснөөс хойш ажлын 8 цагт таны хүсэлтийг шийдвэрлэн үнэгүй хүргэж өгч суурилуулна. Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
