Монгол хэлтэй AI оператор: Үйлчилгээний салбарт юу өөрчлөх вэ?
Хиймэл оюун ухаан одоо Монгол хэлээр хэрэглэгчийн дуудлагад хариулж, яриаг бичвэр болгон хөрвүүлж, мэдээлэлд дүн шинжилгээ хийж чаддаг боллоо. Энэ нь үйлчилгээний байгууллагуудад зардлаа бууруулж, үйлчилгээгээ сайжруулах бодит боломж олгож байна. Харин AI хүнийг орлох уу, эсвэл ажлыг нь хөнгөвчлөх үү гэдэг нь байгууллагууд технологийг хэрхэн ашиглахаас хамаарна. MongolGPT нь TelcoCom-той хамтран дуудлагын төв болон үйлчилгээний байгууллагуудад зориулсан Монгол хэлтэй AI шийдлүүдийг санал болгож байна. AI оператор: 24 цаг ажилладаг, дараалалгүй үйлчилгээ Дуудлагын төв нь хэрэглэгчтэй харилцах гол сувгуудын нэг. Гэвч ачаалалтай үеийн дараалал, шөнө болон амралтын өдрийн үйлчилгээ, шинэ ажилтан сургах, ажилтны тогтвортой байдал зэрэг асуудал нь үйлчилгээний чанар болон зардалд шууд нөлөөлдөг. AI оператор нь дуудлагын төв, Facebook, Instagram, имэйл зэрэг сувгуудтай холбогдож, хэрэглэгчдэд 24 цагийн турш Монгол хэлээр хариулна. Олон дуудлагыг зэрэг хүлээн авах тул дараалал үүсэхгүй. Шаардлагатай үед ярианы агуулгыг хадгалан хүний ажилтанд шилжүүлж, дуудлага, мессежийн гүйцэтгэлийг бодит цагт хянах боломж олгоно. Гарах дуудлага: AI оператор дуудлага хүлээж аваад зогсохгүй, харилцагч руу өөрөө залгана. Тухайлбал: Төлбөр сануулах: зээл, төлбөрийн хугацааг сануулж, төлөх өдрийг харилцагчтай тохирно. Судалгаа авах: сэтгэл ханамжийн асуулт тавьж, хариултыг бүртгэнэ. Мэдээлэл хүргэх: шинэ үйлчилгээ, урамшууллыг харилцагч бүрт танилцуулна. Цаг товлох: уулзалт, үйлчилгээний цагийг товлож, өмнөх өдөр нь сануулна. Захиалга батлах: захиалга, хүргэлтийн хаяг, цагийг харилцагчаар баталгаажуулна. Зардлын хувьд: нэг операторын цалин, татвар, ажлын байр, техник, ахлах ажилтан, ээлжийн нөхөн ажилтныг тооцвол сард ойролцоогоор 3.64 сая₮ зарцуулагддаг. Нэг минутын ярианы өртөг хүнээр 583₮, AI-аар 350₮ болж байна. 10 оператортой дуудлагын төвийн хувьд жилд ойролцоогоор 175 сая₮, буюу 40% орчим хэмнэх боломжтой гэсэн тооцоо гарсан. 10 оператортой дуудлагын төвийн жишээ тооцоо Дуудлага бүр бизнесийн шийдвэрт хэрэгтэй дата болно Ихэнх байгууллагад дуудлага дуусмагц мэдээлэл нь алга болдог. MongolGPT-ийн шийдэл нь дуудлага бүрийг ашиглаж болох мэдээлэл болгон хувиргана: Транскрипт: оператор болон хэрэглэгчийн яриаг текст болгоно. Хураангуй: гол асуудал, өгсөн шийдэл, дараагийн алхмыг автоматаар тэмдэглэнэ. Автомат ангилал: сэдэв, төрөл, яаралтай байдал, сэтгэл хандлагаар нь ангилна. AI тайлан: дуудлагын төв болон оператор бүрийн гүйцэтгэлийг тайлагнана. Жишээ нь, AI тайлан нь хамгийн ачаалалтай цагийг тодорхойлж, ээлжийн хуваарийг оновчлоход тусална. Мөн стандартаас доогуур ажилласан операторыг илрүүлж, ямар сэдвээр давтан сургалт хийхийг санал болгоно. Ингэснээр менежерүүд мэдрэмжээр бус, бодит тоо баримтад тулгуурлан шийдвэр гаргана. AI тайлангийн жишээ (жишээ өгөгдөл) Борлуулалт, захиалга, салбарын мэргэжлийн агент AI-ийн хэрэглээ зөвхөн асуултад хариулахаар хязгаарлагдахгүй: AI Дэлгүүр (AI Seller): Facebook, Instagram-ийн мессеж, сэтгэгдэлд хариулж, бараа санал болгон, захиалгыг 24/7 хүлээн авна. AI Цаг захиалга (AI Booking): эмнэлэг, үсчин, үйлчилгээний газрын цаг товлолтыг мессежээр автоматаар удирдана. AI Агент: тухайн салбарын мэдлэгтэй тусгай агент. Жишээ нь хуулийн зөвлөгөө өгөх Хуульч AI, хэрэглэгчийн үйлчилгээний PC Mall AI. Яриа ↔ бичвэр: Монгол хэлний яриаг бичвэрт, бичвэрийг байгалийн дуу хоолойд хөрвүүлнэ. Өгөгдөл таны байгууллагаас гарахгүй Банк, санхүү, эрүүл мэнд, төрийн байгууллагуудын хувьд хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал хамгийн чухал. MongolGPT-ийн шийдлийг байгууллагын өөрийн GPU сервер дээр суулгаж ажиллуулах боломжтой тул өгөгдөл гадагш гарахгүй. Дүгнэлт AI-ийг хүнийг орлох хэрэгсэл гэхээсээ илүү бүтээмжийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг оновчлох технологи гэж харах нь зүйтэй. Давтагддаг энгийн асуултыг AI хариулж, нарийн асуудлыг хүн шийдэх нь хамгийн үр дүнтэй хослол юм. Монгол хэлтэй AI-ийн бодит үр өгөөж нь зөвхөн зардал хэмнэхэд бус, хэрэглэгчийн мэдээллийг бизнесийн шийдвэр гаргалтад ашиглаж, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад оршино. Танай байгууллагад тохирох тооцоо гаргуулах эсвэл үнэгүй демо захиалах бол 7000-7997 дугаарт холбогдоорой.
