Depository of News

Usions Chat: Чатлаж, тоглож, AI-аар өөрийн тоглоомоо бүтээ

newsdepo.com · tech

Бидний өдөр тутмын дижитал харилцаа мессеж, дуудлагаар хязгаарлагдахаа больсон. Найзуудтайгаа хамт тоглох, бүтээлээ хуваалцах, өрсөлдөх хүсэл улам нэмэгдсээр байна. WeChat, Telegram зэрэг платформууд харилцааг нэг аппад төвлөрүүлсэн бол Монголын Usions Chat үүнийг тоглоом, шууд дамжуулалт, AI бүтээлээр баяжуулж байна. Нэг аппад бүгд Харилцаа: Хувийн болон групп чат, дуут ба видео дуудлага Тоглоом: Найзуудтайгаа хамт тоглож, оноогоор өрсөлдөх Шууд дамжуулалт: Камер эсвэл дэлгэцээ live хийж, бичлэгээ профайлдаа нийтлэх AI бүтээл: MongolGPT Studio-оор зураг, видео бүтээх Нэгдсэн хэтэвч: Бүх үйлчилгээний төлбөрийг нэг дороос Хүн бүрд тохирох тоглоом Usions Chat-д олон арван тоглоом Тренд, Стратеги, Экшн, Шинэ гэх ангиллаар бэлэн байна. Найзуудаа урьж хамт тоглоод, оноогоор өрсөлдөөрэй. Монгол уламжлалт тоглоом: Морь уралдуулах, Даалуу, Муушиг, Даам, 13, 108, Хөзөр Найзуудын дунд тоглох: Би хэн бэ, Imposter, Voice actor, Уу эсвэл хий, Халуун сэдэв, Truth or Dare, Дууг таа Оюун ухаан, логик: Шатар, Үглэ, Тархины дасгал, Санах ойн тоглоом, Мина хайгч, Хурдан бичээч Хурд, экшн, спорт: Пенальти, машины уралдаан, Stop at 10, Flappy, Void Run Хөзөр, ширээний тоглоом: Покер, Sequence болон бусад Камераар тоглох: Push Up Battle-д камерын өмнө суниалт хийж найзтайгаа өрсөлдөх, Gesture-д гарын хөдөлгөөнөөр хөгжим тоглох Тоглогчоос бүтээгч болох нь Usions Chat-ийн хамгийн онцлог боломж бол AI-ийн тусламжтайгаар өөрийн тоглоомыг бүтээх явдал. Програмчлал мэдэх шаардлагагүй, санаагаа монгол хэлээр бичихэд л хангалттай. Тоглоомынхоо санааг бичнэ (жишээ: "Баавгай зөгийн бал цуглуулдаг тоглоом") AI тоглоомыг үүсгэнэ. Та дүр, дүрэм, түвшнийг нь өөрчилж болно. Найзууддаа илгээж хамт тоглоно, эсвэл бүх хэрэглэгчдэд нийтэлнэ. Аркад, пазл, асуулт хариулт, party тоглоом, уралдаан, хөзөр гэх мэт олон горимоос сонгон өөрийн тоглоомоо бүтээх боломжтой. Өнөөдөр туршаад үзээрэй Usions Chat-ийг татаж аваад анхны тоглоомоо бүтээж, найзуудаа сорьцгооё! Дэлгэрэнгүй: usions.com | App Store | Google Play

Read full article →