ҮЙЛ ЯВДАЛ: Монголбанкны мөнгөний бодлогын хорооноос гаргасан макро зохистой бодлогын шийдвэрийг танилцуулна
Монголбанкны Г байранд 14:00 цагт Монголбанкны мөнгөний бодлогын хорооноос гаргасан макро зохистой бодлогын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Гадаад Харилцааны Яамны "Зөвшилцөл" танхимд 11:00 цагт Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан "Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. Төрийн ордонд 10:00-16:00 цагт УИХ дахь Байнгын хороод хуралдана.
