ЮнионПэй картаараа онлайн худалдан авалт хийж, 5%-ийн буцаан олголт аваарай
Хэрэв та ХААН Банкны ЮнионПэй карт эзэмшигч бол 2026 оны 11-р сарын 3-наас 12-р сарын 3-ныг дуустал олон улсын онлайн худалдааны вэбсайтуудаас худалдан авалт хийж, үнийн дүнгийн 5%-ийг буцаан авах боломжтой боллоо. Буцаан олголт авах онлайн худалдааны вэбсайтууд: Trip.com Apple Booking.com Amazon Agoda АЯНЫ НӨХЦӨЛ Diamond кредит карт: Худалдан авалтын доод нийлбэр дүн: 100,000 төгрөг Худалдан авалтын дээд нийлбэр дүн: 6,000,000 төгрөг Буцаан олголтын доод хэмжээ: 5,000 төгрөг Буцаан олголтын дээд хэмжээ: 300,000 төгрөг Бусад төрлийн ЮнионПэй карт: Худалдан авалтын доод нийлбэр дүн: 100,000 төгрөг Худалдан авалтын дээд нийлбэр дүн: 4,000,000 төгрөг Буцаан олголтын доод хэмжээ: 5,000 төгрөг Буцаан олголтын дээд хэмжээ: 200,000 төгрөг Буцаан олголтыг 2026 оны 12-р сарын 10-ны өдөр таны ХААН Банкны дансанд шилжүүлнэ. Харилцагч хэдэн ч ЮнионПэй карттайгаас үл хамааран, хамгийн өндөр дүнтэй онлайн худалдан авалт хийсэн нэг картад буцаан олголт олгоно. Онлайн худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс: Худалдан авалт хийх вэбсайтын журам, төлбөрийн нөхцөлтэй сайтар танилцаарай. Барааны үнэ, хэмжээ, хүргэлтийн нөхцөлийг нягтлаарай. Төлбөрийн дүн, валют болон захиалгын мэдээллээ шалгасны дараа гүйлгээг баталгаажуулаарай. Онлайн худалдан авалтын гүйлгээгээ ХААН Банкны Интернэт банк болон Khan Bank аппликэйшнээр шалгаарай. Картын дугаар, хүчинтэй хугацаа, ПИН код, картын ард байрлах гурван оронтой CVV код зэрэг мэдээллээ бусдад задруулахаас сэргийлээрэй. Жич: ХААН Банкны байгууллагын ЮнионПэй карт энэхүү аянд хамаарахгүй. Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
