Depository of News

Чингэлтэй дүүргийг НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө, Сонгинохайрхан дүүргийг Д.Ундармаа удирдана

newsdepo.com · world

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс тодруулснаар нийслэлийн МАН-ын хорооны Удирдах Зөвлөлөөс бүтцийн шийдвэр гаргаснаар хоёр дүүргийн Засаг даргыг сольжээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Ундармааг, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилох шийдвэр гаргасан байна. Харин өмнөх Засаг дарга Ц.Баттөр, Н.Мандуул нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Сонгинохайрхан дүүргийг удирдах Д.Ундармаагийн танилцуулга: ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ 1985-1995 он ЕБС-ийн 76 дугаар сургууль /БҮРЭН ДУНД/ 1996-2000 он УБИС-ийн Ерөнхий боловсролын сургуулийн багш /БАКАЛАВР/ 2001-2003 он Удирдлагын академи, Нийгмийн удирдлагын менежер /МАГИСТР/ АЖЛЫН ТУРШЛАГА 1995-1999 он ЕБС-ийн 76 дугаар сургуульд Багш 1999-2001 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т 11 дүгээр хорооны Засаг дарга 2001-2008 он Автобус III НӨҮГ-т Захиргаа хүний нөөцийн албаны дарга 2008-2018 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т 11 дүгээр хорооны Засаг дарга 2018-2021 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогч 2021-2022 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын зөвлөх 2022-2024 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогч 2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Дарга. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Чингэлтэй дүүргийг удирдах З.Төмөртөмөөгийн танилцуулга: ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ 1995-2005 он Баянхонгор аймгийн 3-р дунд сургууль /БҮРЭН ДУНД/ 2005-2010 он Соёл урлагийн их сургууль, Соёл урлагийн удирдлага /БАКАЛАВР/ 20014-2016 он Сан дээд сургууль /МАГИСТР/ АЖЛЫН ТУРШЛАГА 2006-2009 он “Их монгол” радиогийн Гүйцэтгэх захирал 2012-2013 он “Royal TV” телевизийн Гүйцэтгэх захирал 2013-2015 он “Zaluu.com” сайтын Гүйцэтгэх захирал 2010-2015 он НАМОХ-ны дэд ерөнхийлөгч 2014-2015 он ШӨХТГ-ын даргын зөвлөх 2015 оноос “Монголын оюутны холбоо”-ны дэд ерөнхийлөгч 2016 оноос УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх 2016 оноос СУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн 2016 оноос УИХ-ын Ажлын албаны гишүүний зөвлөх 2019 оноос УИХ-ын даргын зөвлөх 2021-2021 нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч 2021-2023 он Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч 2020-2024 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч 2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон. Нийслэлийн МАН-ын хороо энэ сарын 7-нд хуралдаж, шинэ даргаа томилохоор товложээ. Одоогийн байдлаар тус намын хорооны дарга нь Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар хэвээр байгаа билээ.

Read full article →