О.Зундуйдорж: Х.Нямбаатар энгийн иргэдийн машины дугаар авах эрхийг хязгаарласан. Гэтэл өөрийнх нь томилсон 30 цэрэг азын дугаар наймаалцаж байсан гэх нотлох баримт ирлээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч О.Зундуйдорж автомашины улсын дугаарын олголттой холбоотой байж болзошгүй хууль бус үйл ажиллагааны баримтуудыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт албан ёсоор хүлээлгэн өгчээ.
