СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долоо хоногийн хугацаанд нийслэл хотод гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 6, гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж нэг иргэний амь нас, 2.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Гэр, байшингийн галлагааны аюулгүй байдлыг хангах, яндангийн цонолтоос сэргийлж тогтмол хөөлөх, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг тогтмол ажиллуулаарай. Гал түймрээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас санууллаа. Угаар нь харагдахгүй, үнэргүй, хүчилтөрөгч дутмаг битүү орчинд дутуу шаталтаас үүсдэг байна. Хэрэв угаар мэдрэгч дуугарсан бол яаралтай гадаа гарч, цэвэр агаар амьсгалах хэрэгтэй. Угаарын хийн хордлогын шинж тэмдэг: Толгой өвдөх Чих шуугих Нүүр улайх (ягаан, хөхөлбөр туяатай болох) Огиулж бөөлжих Ханиалгах Ухаан балартаж унах Гуйвж, дайвах. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай 103 дугаарт дуудлага өгнө.
