Нэг хүн нэг сошиал платформд нэг л хаягтай байх Г.Тэмүүлэнгийн санаачилгыг дэмжье
Цахим орчин бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болжээ. Мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх, худалдаа хийх, ажил хэргээ явуулах гээд нийгмийн харилцааны томоохон хэсэг сошиал платформд өрнөж байна. Тэр хэрээр энд хэлсэн үг, хийсэн үйлдэл хүний амьдрал, нэр хүнд, эд хөрөнгөд бодит нөлөө үзүүлдэг болсон. Ийм орчинд эрх чөлөөний зэрэгцээ хариуцлагын тухай ярих цаг хэдийн иржээ. Тиймээс нэг хүн нэг сошиал платформд нэг л хаягтай байх Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн санаачилгыг дэмжье. Үүний цаана цахим харилцаанд итгэлцэл бий болгох, бусдад хохирол учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэх боломжийг нэмэгдүүлэх чухал зорилго байна.
