"2026 оны нийслэлийн төсвийг тодотгосон хөрөнгөөс орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулж байгаа"
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өрийг барагдуулах, салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэхээр төлөвлөж байгааг албаныхан мэдээлэв. Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газрын(ОСНААУГ) дарга Э.Энхтөр "ОСНААУГ-ын 2,100 гаруй ажилтан нийслэлийн зургаан дүүргийн 19 хэрэглэгчийн төвөөр дамжуулан 2,466 орон сууц, 158 мянга гаруй өрх, 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг халаалт, халуун, хүйтэн усаар хангаж, бохир ус татан зайлуулагч, цахилгаан хангамжийн засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Улаанбаатар хотын нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 1,476 км инженерийн шугам сүлжээгээр дамжуулан хагас сая иргэнд 24 цагийн турш үйлчилдэг. Ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарч чадахгүй байгаа нь үнэн. Тэдний санхүүгийн чадамжийг сайжруулах нэн шаардлагатай байгаа. Бид бүхэн өөрсдийн үнэ тарифыг тогтоож чадахгүй, эрхзүйн хувьд чадамж сул байгаа нь энэ байдалд хүргэсэн гол шалтгаан мөн юм" гэв. Хотын дарга Б.Пүрэвдагвын мэдээлснээр 2026 оны нийслэлийн төсвийн тодотголд оруулсан хөрөнгөөс орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулж байгааг мэдэгдээд цаашид ажилтнуудын цалинг нэмэхээр төлөвлөжээ. ОСНААУГ нь 1947 онд 9 хүний бүрэлдэхүүнтэй, Орон сууцны засал нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байжээ.
