Ням гарагаас эхлэн Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3 дугаар буудал хүртэл зорчихоор болов
Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийн хугацааг бууруулах, зорилгоор Х:7 “Туул тосгон-Био комбанит-Хангарьд цогцолбор” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Х:7 “Туул тосгон-Био комбинат-Яармагийн 3-р буудал” болгон өөрчлөв. Уг замналд өөрчлөлт орсноор тухайн чиглэлийн автобус Яармагийн 3 дугаар буудлаас эргэж, автобус хүлээгдлийн хугацаа багасаж байгаа юм. Энэхүү чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны 11 дүгээр сарын 1-н буюу Ням гарагаас эхлэн мөрдөнө. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч, шийдвэрлэнэ. Эх сурвалж: Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газар
