Depository of News

Монгол Улсад энэ он гарсаар 919,104 жуулчин иржээ

newsdepo.com · sport

Монголд ирсэн жуулчдын тоон мэдээллийг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо ноос танилцуулав. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 29-ний урьдчилсан статистик мэдээллээр манай улсад 919,104 жуулчин иржээ. 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлэн, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод болон салбарын нийт оролцогчид хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар жилийн зорилтын 91.9 хувьд хүрч, нэг сая жуулчин хүлээн авах зорилт биелэхэд 80,896 жуулчин үлдсэнийг мэдээлэв.

Read full article →