УИХ: Т.Аубакир сайдын ажил хийх эрмэлзэлгүй залуусыг "көүч"-тэй болгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалт явууллаа. Санал хураалтад 95 гишүүн оролцож, 81 нь оролцсоноор Т.Аубакир сайдын өргөн барьсан ажил хийх эрмэлзэлгүй залуусыг "көүч"-тэй болгох агуулгатай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо. Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тус хуулийн төслийг өчигдрийн чуулганаар хэлэлцэх үеэр " Айлуудад очиход хөдөлмөр эрхлэх насны залуучууд байдаг ч хөдөлмөр эрхлэхийг эрмэлздэггүй. Ажил олдохгүй байгаа болоод хийхгүй байгаа зүйл биш. Хөдөлмөр эрхлэх эрмэлзэл тэнд байна уу. Тухайн хүнийг яагаад хөдөлмөр эрхлэхгүй байгааг асууж, ажлын байранд зуучлах дадгалжуулагч багш, "көүч"-тэй болгоно. Ийм байдлаар цогц үйлчилгээ үзүүлнэ" хэмээн тайлбарлаж байв. Үргэлжлүүлэн Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагаж өргөн мэдүүлсэн 22 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал хурааж, гишүүдийн олонх дэмжив. Мөн УИХ-ын гишүүдийн олонх Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. санал хураалтын дүн ШУУД ҮЗЭХ:
