Дарханы ДЦС-д гарсан гэмтлийг засахаар ажиллаж байна
Дархан-Уул аймгийн Дулааны цахилгаан станцад гарсан гэмтлийн шалтгааныг тодруулж, эрчим хүчний хангамжийг сэргээхээр шуурхай ажиллаж байгаа талаар Шадар сайдын ажлын албанаас мэдээлжээ. 2026 оны аравдугаар сарын 29-ний орой 20:56 цагт Дархан-Уул аймгийн “Дарханы дулааны цахилгаан станц”-д гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогссон. Станцад гарсан гэмтлийн шалтгаан, нөхцлийг тодруулж, хэвийн горимд шилжүүлэхээр мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж байгаа аж. “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК нь 1965 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын 26 сумын 74,000 км 2 нутаг дэвсгэрт орших нийт 60,000 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээдэг станц юм.
